Тос үсрэлтээс хамгаалагч таг
Гал тогоонд хамгийн хэцүү байдаг зүйл бол хуурга, шарвин эсвэл мах шарах үед эргэн тойрондоо тос үсэрч, плитка болон хана бохирдох байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү асуудлыг ганцхан хэрэгслээр ухаалгаар шийдэх цаг ирлээ! Солонгосын гал тогооны трэнд бүтээгдэхүүн болох дээд зэргийн зэвэрдэггүй ган (Stainless Steel) материалаар хийгдсэн, олон үйлдэлт тос хамгаалагч тагийг AMIVA танд онцлон хүргэж байна.
Энэхүү таг нь таны гал тогооны ажлыг хамаагүй хөнгөвчилж, хоолны дараах цэвэрлэгээний цагийг тань хэмнэнэ.
Бүтээгдэхүүний онцлог ба давуу талууд:
-
Тос үсрэлтийн эсрэг 100% хамгаалалт: Хоол шарах үед хайруулын таваг дээрээ тавьснаар тос гадагш үсрэхийг бүрэн зогсооно.
-
Ухаалаг уур гаргах нүхнүүд: Төв хэсэгтээ нарийн нүхнүүдтэй тул хоолны уурыг чөлөөтэй гадагшлуулж, хоолыг зөөлөрч нялцайлгахгүй, яг хүссэн шиг тань шаржигнуур, гоё болгоно.
-
Олон зориулалтаар ашиглах боломж: Зөвхөн тос хамгаалахаас гадна дээр нь банш, ногоо зэргийг тавьж хөнгөн жигнэх (steamer) эсвэл угаасны дараа ус шүүгч болгон ашиглаж болно.
-
Эрүүл ахуйн шаардлага хангасан: Дээд зэргийн чанартай металлаар хийгдсэн тул зэврэхгүй, өнгө алдахгүй, угааж цэвэрлэхэд маш хялбар бөгөөд урт бариултай тул гар түлэгдэхээс хамгаална.
-
Бүх хэмжээнд тохирно: Өргөн хүрээтэй дизайнтай тул жижиг, том ямар ч хэмжээтэй хайруулын таваг болон тогоон дээр тааран уян хатан ашиглагдана.