Буцаалт, солилцооны нөхцөл
1. Буцаах, солих боломжтой нөхцөл
Дараах тохиолдолд барааг буцаах эсвэл солиулах хүсэлт гаргах боломжтой:
- Хүлээн авах үед бараа гэмтэлтэй, эвдрэлтэй байсан;
- Захиалснаас өөр бараа хүргэгдсэн;
- Захиалсан өнгө, хэмжээ, загвар болон тоо ширхэг зөрсөн;
- Цахилгаан бараа хэвийн ажиллахгүй, үйлдвэрийн гэмтэлтэй байсан.
Буцаалт, солилцооны хүсэлтийг барааг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор AMIVA.MN-д мэдэгдэнэ.
2. Буцаах, солих боломжгүй нөхцөл
Дараах тохиолдолд буцаалт, солилт хийхгүй:
- Хэрэглэгчийн буруугаас бараа гэмтсэн, бохирдсон, эвдэрсэн;
- Барааг ашигласан эсвэл анхны байдлыг өөрчилсөн;
- Сав баглаа боодол, шошго, дагалдах хэрэгсэл алдагдсан буюу дахин худалдаалах боломжгүй болсон;
- Захиалсан бараа нь зөв боловч хэрэглэгчийн хувийн сонголт, хэрэгцээ өөрчлөгдсөн;
- Буцаалтын хүсэлтийг 24 цагаас хэтрүүлсэн.
3. Буцаалтгүй бараа бүтээгдэхүүн
Эрүүл ахуй, аюулгүй байдал болон бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан дараах төрлийн бараа бүтээгдэхүүнийг буцаах, солих боломжгүй:
- Хүнсний бүтээгдэхүүн;
- Дотуур хувцас;
- Хувийн ариун цэврийн болон биед шууд хэрэглэдэг бүтээгдэхүүн;
- Савлагаа, лац нь задарсан эмзэг бүтээгдэхүүн;
- Эрүүл ахуйн шаардлагаар дахин худалдаалах боломжгүй бусад бараа.
Харин дээрх бараа анхнаасаа гэмтэлтэй эсвэл захиалснаас буруу хүргэгдсэн бол AMIVA.MN тухайн асуудлыг тусад нь шалган шийдвэрлэнэ.
4. Буцаалтын хүргэлтийн зардал
Буцаалт болон солилцоотой холбоотой хүргэлтийн зардлыг AMIVA.MN болон хэрэглэгч тус бүр 50% хариуцна.
Буцаах барааг гэмтэл, бохирдлоос хамгаалж зохих ёсоор савласан байна.
5. Буцаан олголт
Буцаах барааг AMIVA.MN хүлээн авч, барааны нөхцөл болон буцаалтын шаардлагыг шалгасны дараа буцаан олголтыг шийдвэрлэнэ.
Буцаан олголтыг тухайн захиалгын төлбөр төлсөн хэлбэр болон холбогдох дансны мэдээллийг үндэслэн гүйцэтгэнэ.